Энэ жил Монголд анх удаа хүүхэлдэйн театрын жүжигчний мэргэжлээр 10 хүүхэд ОХУ-ын Санкт-Петербургийн театр урлагийн академид суралцахаар болжээ. Мөн Пермийн балетын сургуульд 12 хүүхэд тэнцээд байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
22 жилийн өмнө тасарсан харилцааг сэргээж ДБЭТ-ын шинэ үеийн бүжигчид Пермьд суралцахаар болсонд тус театрынхан баяртай байгаа. Эдгээр хүүхдүүд удахгүй ОХУ-ыг зорино. Балетчид найман жил мэргэжлээрээ суралцах бол хүүхэлдэйн театрын жүжигчид дөрвөн жилийн дараа эх орондоо ирж, ажиллах юм байна.
Өмнө нь хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр нэг хүүхэд ОХУ-д сурч төгссөн боловч, одоогоор мэргэжлийн театртаа ажиллаагүй яваа. Харин дээрх 10 хүүхдийг төгсөж ирсний дараа албан ёсоор театрт нь ажиллуулах зорилготой байгаа аж.
Ж.СЭЛЭНГЭ