“Мисс Монголиа” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг “Шилмэл загвар” компани, “Мисс ассоциаци”-иас хамтран нэгэн шинэ дуу бүтээжээ. Дууг тус тэмцээний шагналт миссүүд дуулах бөгөөд саяхнаас клип хийлгэж эхэлсэн байна. Олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцож байсан мисс охид ийнхүү өөрсдийн гэсэн сүлд дуутай болсон нь энэ.
Тэгвэл соёл гоо сайхны “Хатан Эрдэнэ” төвийнхөн ч зүгээр суусангүй. “Монголын сайхан бүсгүй” тэмцээний цар хүрээг илтгэж, оролцогч бүсгүйчүүдийн гоо сайхныг харуулсан шинэ дуу гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Уг дуугаа “Хурд” юм уу, “Харанга” хамтлагаар дуулуулахаар төлөвлөжээ.