Английн уран барималч Маркус Левин хадаас “амилуулаад” удаж буй.
Тэрбээр цаас, бийрнээс илүүтэйгээр жижиг хадаасаар бүтээл туурвихдаа гаргуун бөгөөд дэлхийд танигдсан нэгэн. Түүний нэг бүтээлд ь 26-30 мянган хадаас ордог гэхээр ёстой л төмөр “иддэг мангас” гэсэн үг.
Тэр хэрээрээ бүтээлийн үнэ нь өндөр байдаг аж. Тухайлбал, зураг дээрх эл бүтээл нь 39750 долларын үнэд хүрчээ. Тэрбээр байнга л захиалгад дарагддаг гэнэ. Хадаастай “ноцолдох”-оосоо өмнө тэрбээр төрөл бүрийн баримал хийдэг байсан ч нэг л өдөр бүтээлийн материалаа солихоор шийдсэн байна. Түүний бүтээлүүдэд гэрэл тусгахдаа анхаарах учиртай. Яагаад гэвэл гэрлийн тусгалаас шалтгаалж, хадаасан хүмүүсийн харагдах төрх өөрчлөгддөг юм байна.