Монголын урлагийн нэгэн шигтгээ болдог “Камертон” хамтлаг энэ онд 15 “нас” хүрсэн. Төрсөн өдрийн баяраа өндөр такстайгаар, VIP үзэгчдэд хүргэсэн гэсэн шүүмжлэлд өртөөд байсан хамтлагийнхан наймдугаар сард бүх шүтэн бишрэгчдээ зориулсан тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ хэмээн амлаж байсныг уншигч та санаж буй биз ээ.
Тэдний тоглолтын тов гарч энэ сарын 28-нд тус хамтлагийн бүх цаг үеийн хит дууг нэгтгэсэн “Амьд тоглолт 2010”-ыг үзэх боломжтой боллоо. Тасалбарын үнийг ч хүн бүрт хүртээлтэй байхыг нь бодолцож 4000 төгрөгөөр тогтоосон байна. “Камертон” хамтлагийн залуус дуулах бэлтгэлээ базаахын зэрэгцээ тус бүртээ үүрэг хүлээн ойн баярын тоглолтын зараа түгээж байгаа сурагтай.
Ж.Сэлэнгэ