Үнсэлцэх нь тухайн хүмүүсийн хоорондоо таацан нийцэх эсэхийг харуулж чаддаг гэж мэргэжилтнүүд үздэг байна. Үнсэх байдлаар нь эр хүний шинж байдлыг тодорхойлж улмаар цаашид харилцаагаа хэрхэн өрнүүлэхээ туршлагатай хүүхнүүд шийддэг гэдэг. Үнсэлцэхэд ч бас учир байдаг гэнэ шүү.
1. Хоёул нүдээ аньж үнсэлцэх нь уг үйл явдлыг илүү өгөөжтэй болгодог. Үнсэлцэх үедээ ямар нэгэн дуу авиа гаргах нь эмэгтэй хүнд илүү таашаалтай байдаг гэдэгт зарим эрчүүд итгэдэг байна.
2. Уруулын будгийн харшилтай эр хүн байдаг. Тэгэхдээ тэд хүүхэнтэй учирсны дараа уруул нь яагаад хавдаад, хагараад, загатнаад байдгийн учрыг олдоггүй. Хэрэв таны хайртай эрд ийм зүйл тохиолдвол эмчид хандахыг зөвлөөрэй. Эсвэл түүнтэй цуг байхдаа та уруулаа будахаа “мартаж” болно.
Үнсэх урлагаас
Үнсэх нь эр эмийн харилцааны нэг чухал үйлдэл юм. Урин дуудах мэт амаа хагас ангайсан, зузаавтар уруултай эмэгтэй хүн эрчүүдийн дур хүслийг булаадаг гэлцдэг. Гэхдээ ийм өдөөн дуудсан байдал, үнсэлцэхүйн ур чадварыг гарамгай эзэмшсэн байх хоёр нэг хүнд заавал хамт байх ёсон үгүй юм. Гэтэл санал асуулгын дүнгээс хүмүүсийн 70 орчим хувь нь үнсэлцсэн хүнийхээ ур чадварыг голсон байдаг.
Үнсэлтийн мэдрэмж
1.Нүүр хүзүү орчим үнсэх нь янаглахуйн эхлэл хийгээд төгсгөл нь хэмээн эр, эмийн харилцааг судлаачид нотолдог. Ингэж үнсэх нь олон хосыг ойртож, дотносоход нь тусалдаг гэдэг.
2. Эр, эм хоёрын хэл хоорондоо шүргэлцэж, биенээ илэх мэт үйлдэл хийдэг “Франц маягийн” үнсэлт хамгийн таатай нь гэж үздэг.
3. Янаглах үедээ бүхэл биеийг нь үнсэх дуртай хүмүүс байдаг. Хамгийн гол нь тун алгуур үнсэх учиртай. Алгуур байх тутам сэтгэл санааг нь бүрэн эзэмдэнэ.
4. Үнсэх явцдаа зөөлөн хазах нь бараг л бүх хүний санаанд нийцдэг байна.
5. Үнсэхэд хамгийн их мэдрэмтгий, сэрэл ихтэй газрыг олох нь чухал.
Тэр таныг Яаж Үнсэж байна вэ?
ӨМЧЛӨГЧ
Ийм эр хүн үнсэлцэхдээ эмэгтэйгээ тас тэвэрчихдэг. Ингэх нь тэд ийм байх эрхтэй гэдэгтээ итгэлтэй байхын зэрэгцээ аюулгүй байдлыг мэдрүүлдэг байна.
Шалиг
Хүмүүсийн нүдэн дээр үнсэлцэх нь түүнд хоёулахнаа байж үнсэлцэхээс хавьгүй сонин байдаг. Ийм эр бусдын нүдэн дээр үнсэлцэж чадах эмэгтэйг хайж явдаг.
Чалчигч
Ийм эр танд дуулгахаар хурааж хуримтлуулсан мэдээллээ үнсэлцэж байхдаа чөлөө гарган хэлнэ. Хамгийн харамсалтай нь дэмий юм ярих, хоосон дүр эсгэх, яаруу тэвдүү үнссэн болохоос цааш үл хэтэрнэ.
Ёсорхогч
Ийм хүмүүс эр, эмийн ажлын соёл хийгээд бие эрхтний дутагдалтай талуудын тухай ярих нь таны дургүйг бүхнээс илүү хүргэнэ. Тэр юм л бол амаа зайлаад, үнсэлцсэнийхээ дараа бохь зажлаад байж мэднэ.
Дэврүүн үзэлтэн
Тэд үнсэлцэх дуртай. Гэхдээ үнсэлцэх үедээ нүдээ аньдаг. Өөдрөг, дэврүүн үзэлтнүүд сэтгэл санаагаар унаж удаан шаналдаггүй. Ийм эр хүн сэтгэл сайхантай, царайлаг, аятайхан эмэгтэйтэй учрах нь чухал.