АНУ-ын хамгийн урт хэлтэй хүнээр тодорсон Ник Афанасьев 20 настай, жүжигчин. Орос гаралтай түүний хэлний урт 8.9 см буюу дэлхийн хамгийн урт хэлтэй Стивен Тейлорынхоос есөн мм дутуу аж. Одоогоор Гиннесийн номд бичигдсэн хамгийн урт хэлтэй хүн бол Стивен Тейлор юм.
2006 онд Гиннесийн амжилтад бүртгүүлж, 2009 онд албан ёсоор дэлхийн хамгийн урт хэлтнээр тодорсон тэрбээр энэхүү эртхнээ ашиглан хамраа цэвэрлэх зэргээр бусдын хэзээ ч хийх боломжгүй олон ажил амжуулдаг гэнэ. Дэлхийн хамгийн урт хэлтэй эмэгтэйгээр Гамбургийн иргэн, 12 настай Анники Ирмлер 2001 онд тодорчээ. Түүний хэл долоон см. Сонирхуулахад, жирийн хүний хэл дунджаар таван см байдаг аж.