Сэтгүүлч, зохиолч Г.Ойдовын “Нисванисын хорлол” туужаас сэдэвлэсэн “03:30” уран сайхны кино өчигдрөөс “Соёмбо” кинотеатрт гарч эхэлжээ. “650” инээдмийн уран сайхны киногоор үзэгчдийн танил болсон “Шинэ ертөнц” нэгдлийн залуус аймшгийн кино хийхийн тулд багагүй бэрхшээлтэй тулгарчээ.
Зураг авалтын үеэр хүний санаанд оромгүй гэнэтийн үйл явдал болж тэднийг сүнс байдагт итгэхэд хүргэсэн гэсэн. Киногоо яагаад тоогоор нэрлэдэг талаар олон хүн гайхдаг. Гэвч энэ нь ямар нэгэн зорилго шалтгаан байхгүй талаар уран бүтээлчид нь тайлбарласан. Учир нь эхний кинонд 650 мянган төгрөгөөс болж будилж байгаа оюутны амьдралыг өгүүлдэг бол “03:30” уран сайхны кинонд аймшгийн үйл явдлууд нь яг тэр цагт болдогтой холбоотой аж.
С.СЭРГЭЛЭН