Зөвхөн хүүхдүүдийн санал асуулгаар олгодог “Teen Choice Awards”-д “Тэргэл сарны домог”, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” хэмээх хоёр кино хүчтэй өрсөлдсөн байна. Сэдэв агуулгын хувьд төстэй уг хоёр кино гарсан цагаасаа эхлээд шуугиан тарьж, багагүй орлого олсон юм. Гэсэн хэдий ч бүхий л үзүүлэлтээрээ “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” киног хол орхиод байсан “Тэргэл сарын домог” кино 12 номинацын эзэн болсон байна.
Мөн жүжигчин Сандра Баллок “адал явдалт жүжигчин” хэмээх шагналын эзэн болсон бөгөөд түүнд шагналыг нь алдар жүжигчин Бэтти Уайт гардуулсан аж. Холливудын жүжигчид “Teen Choice Awards”-д ихээхэн ач холбогдол өгдөг болсон бөгөөд уг наадам нь шагналын эздийг тодруулахдаа зөвхөн хүүхдүүдээс санал хураадаг учир олны анхаарлыг ихэд татдаг юм.