Дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийн улмаас олон зүйлийн мэлхийн тоо толгой цөөрч, мөхлийн ирмэгт тулаад байгаа аж. Тиймээс олон орны судлаач хамтран 14 орны нутагт мэлхий хайх баг байгуулжээ. Тэд мэлхийнээс гадна мөхөх аюул нүүрлэсэн хоёр нутагтныг эрж хайх юм. Мэлхий судалгаа хийхэд хүндрэлтэй нөхцөлд амьдардаг тул ийнхүү хүч хавсрахад хүрчээ.
Сүүлийн хэдэн жилийн дотор дэлхийн хоёр нутагтан амьтад 30 хүртэл хувиар хорогдсон гэсэн судалгаа байна. Учир нь тэдгээр амьтан агаарын температурын бага зэргийн өөрчлөлтийг ч андахгүй мэдрэмтгий гэнэ. Үүнээс гадна мэлхийнүү- дийн мөхөлд вatrachochytrium dendrobatidis хэмээх мөөгөнцөр их нөлөөлж байна.
Тэрхүү бичил биет намаг, усан дахь төрөл бүрийн бодис болон хийн найрлагад өөрчлөлт оруулснаар мэлхийнүүдийн амьдрах орчныг өөрчилдөг аж. Ингэснээр мэлхий калийгаар дутаж, зүрхний үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. Өнгөрс өн оны байдлаар эл мөөгөнцрийн “хорлон сүйтгэх” ажиллагаанаас болж хоёр нутагтан болон мэлхийн 200 зүйл устах аюулд тулсан байна. Одоогоор тэрхүү “бяцхан дайсан”-ыг устгах арга эрдэмтэд олоогүй гэнэ.
Ж.ЭРДЭНЭ