“Маск” продакшныхан хайр дурлалын сэдэвтэй мелодрам бүтээхээр сүүлийн зургаан сарын турш ажиллаж байгаа. Кино зохиолыг залуу уран бүтээлч Л.Баяраа бичиж, найруулж байгаа ба гол дүрд “Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан, М.Баярмагнай, Э.Алдар, ЦДБЭЧ-ын бүжигчин н.Отгоцэцэг, Ч.Баярмаа нар тоглож байгаа юм байна. Уг киног 28-40 насныханд зориулан бүтээж байгаа хэмээн уран бүтээлчид нь ярьж байсан. Шинэ киноны нээлт ирэх аравдугаар сард болох бөгөөд киноны зарим зургийг ОХУ-д авахаар төлөвлөж байгаа аж.