Мэрай Кэригийн ам султай нөхөр, нэрт хөтлөгч Ник Кэнон эхнэрийнхээ нууцыг хэвлэлийнхэнтэй хуваалцжээ. Тэрбээр “Эхнэр маань “Америкийн шүтээн” шоуны шүүгч болохыг хүсэж байгаагаа надад хэлсэн. Мэдээж америкчууд Мэрай Кэригээр шүүлгэхийг хүсэх байх” хэмээжээ.
Одоогоор Саймон Ковелийг орлохоор дуучин Женнифер Лопез ирсэн бөгөөд Рэнди Жексоныг орлох шүүгч хараахан олоогүй байгаа юм. FOX телевизийнхэн алдарт “Аэросмит”- ийн Стивэн Тэйлорыг урвуулахаар “найрч” байгаа ч, Мэрай Кэрид боломж олдож юуны магад.
Т.ЖИГҮҮР