Испанийн Мадрид хотод “Чингисийн хоёр загал” кино нээлтээ хийв. “Ингэн нулимс”, “Шар нохойн там” киногоороо олны танил болсон Монголын найруулагч Д.Бямбасүрэнгийн шинэ бүтээл өмнө нь германчуудтай “уулзсан” юм.
Испанийн кино театруудаар өнгөрсөн ням гаригаас гарч эхэлсэн уг кино морин хуур хөгжмөөр дамжуулан мартагдсан эртний нэгэн дууг сэргээж буй тухай өгүүлдэг. Монголын нүүдэлчин амьдралын өвөрмөц хэмнэл, ёс заншил, уртын дуу нь испаничуудын сонирхлыг ихэд татаж байгаа тухай “Europa press” сонинд мэдээлжээ.
Ж.ТЭГШ