“Up Music” продакшн шинэ хичээлийн жилийн нээлтэд зориулан “Хичээлийн дараа” шоу тоглолтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шоунд 30 гаруй хамтлаг дуучид, ая дуугаа өргөхөөр болжээ.
Тухайлбал амьд хөгжмийн “L Guards”, “Лемонс”, “Моханик”, “Fire”, рэппэр “Gee”, “Opozit”, “Vanquish”, “Татар” зэрэг хүүхэд залуусын сонсох дуртай хамтлагууд тоглолтод оролцох юм байна. Есдүгээр сарын 1-ний 19.00 цагт эхлэх “Хичээлийн дараа” арга хэмжээнд поп дуучин С.Наран уригджээ.