“Хар сарнай” хамтлаг энэ сарын сүүлчээр “Шөнийн охин” нэртэй эротик шоу хийхээр төлөвлөжээ. “Бид эх орондоо хайртай” тоглолтоороо залуусыг доргиож чадсан тэд ээлжит бэлгээ фенүүддээ барьж байна.
Энэ удаа тэд өвөрмөц, сонин содон зүйлийг сэджээ. Шоу гэдэг утгаараа олон хүнд нэгийг бодогдуулахаар тоглолт болно гэдгийг тэд амлаж байна. Энэ тоглолтын дараа ирэх арваннэгдүгээр сард дахин тоглолт хийх юм байна.