Дуртай хоолоо зохиож хийдэг тоглоом интернэтэд олон бий. Тэгвэл Америкийн “4food.com” сайт үүнийг бодит амьдралд хэрэгжүүлэх болжээ.
Цахим хуудсанд зочлон тоглодог шигээ хоолны орц, хэлбэр хэмжээгээ өөрөө зохион, дуртай хоолоо хийх бөгөөд хэсэг хугацааны дараа тэрх үү хоол нь хэрэглэгчийн гарт очно. Өөрөөр хэлбэл, та компьютерт хоолоо хийж, зааварлана гэсэн үг.
Тэрхүү зааврын дагуу сайтын тогооч нар таны зохиосон хоолыг жинхэнэ гал тогоонд хийгээд, эцэст нь танд хүргэж өгөх юм байна. Энэхүү сайт нь “Facebook”, “Twitter” зэрэг олон нийтийн сүлжээнд байрлах тул эрэлт хэрэгцээ ихтэй байна гэж урьдчилан тооцоолжээ.
Түүнчлэн эдгээр сүлжээгээр дамжуулан өөрийн зохион хийсэн хоол, бургерийг зарж болох юм байна. Олон хүн таны “гарын” хоолыг захиалах тусам оноо цуглуулан, үнэгүй хоол авах боломж бүрдэх аж.
Хоолоор “тоглох” сайт ирэх есдүгээр сард ашиглалтад орно.