“Америкийн шүтээ”-ний шүүгчдийн бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодрохгүй байгаа нь америкчуудын санааг зовоож байна. Аравдугаар цувралаа эхлэх гэж буй энэ үед ердөө хоёрхон шүүгч л тодроод байгаа юм. Тэгвэл шоу зохион байгуулагч “Fox” телевиз үзэгчдийнхээ дунд “Америкийн шүтээнийг хэнээр шүүлгэхийг хүсэж байна вэ” гэсэн санал асуулга явуулжээ.
Нэг сая орчим хүн оролцсон санал асуулгын дүнд америкчууд дуучин Жэнифер Лопес, Шаниа Твейн нарыг сонгожээ. “Fox” телевизийн удирдлагууд үзэгчдийн “даалгавар”- ыг биелүүлэхээр хичээж байгаа аж.
Ж.ТЭГШЭЭ