Уржигдар 52 насны босго алхсан поп хатагтай Мадонна жил хагас үерхэж буй найз залуу Иисус Лузтайгаа ирэх сарын эхэнд хуримлахаар болжээ.
Элтон Жоны зөвлөснөөр хуримын ёслолоо тэрбээр СанктПетербургийн Константиновын ордонд хийхээр товлосон гэх мэдээлэл дэлхийн хэвлэлээр цацагдаж байгаа ч тус ордныхонд одоогоор тийм захиалга ирээгүй хэмээсэн аж.
Гэхдээ хуримын хосын нэрээр бус зохион байгуулагчийн нэрээр захиалга өгсөн байхыг үгүйсгээгүй байна. Нэрээ нууцлахыг хүссэн Оросын нэгэн шоу бизнесмений өгүүлснээр хуримын ёслолд 300 зочин урьсан бөгөөд тэдэнд зориулсан зочид буудлын өрөө болон бусад үйлчилгээний бэлтгэл хэдийнэ эхэлжээ.
Дашрамд дуулгахад, Мадоннагийн төрсөн өдрийн үдэш Иисус Луз сүйт бүсгүйнхээ төрсөн охин Лурдестэй яг л аав шиг нь дотно байсан гэнэ. Тэрбээр Мадоннагаас 29 насаар дүү, охиноос нь 10 насаар ах буюу өдгөө 23-тай.