Цахар гэвш Лувсанцүлтэмийн мэндэлсний 270 жилийн ойд зориулсан ЭШБХ болно Их эрдэмтэн Цахар гэвш Лувсанцүлтимийн мэндэлсний 270 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 25-26-ны өдрүүдэд Номун гэрэл төвийн хурлын танхимд болох гэж байна.
Эхний өдөр нь хурлын нээлтэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, хурал, илтэлүүд зохион байгуулагдана. Дараагийн өдөр нь Лувсанцүлтэмийн тухай бичигдсэн ном зохиолуудтай танилцаж, санал солилцох хурал болох юм.
Үүний дараа хурлаас гарах зөвлөмж хэлэлцүүлэг, УТНС-ийн үнэт ховор номын үзэсгэлэн үзэж танилцах зэрэг арга хэмжээ зохиогдоно. Хурлыг МУШУА, ХЗХ, “Номун гэрэл” төв хамтран зохион байгуулах юм.