Австралийн машины уралдаанч Эд Ордынски БНСУ-д үйлдвэрлэсэн “Hyundai i20” машинаар Брисбенаас Квисленд мужийн Бундаберг хот хүртэл 1269 км замыг ердөө нэг сав буюу 53.6 литр бензинээр туулжээ. Энэ нь 100 км-тутамд 4.23 литр зарцуулсан гэсэн үг юм байна.
Австралид “Hyundai”-гийн машин 100 км-т 11 литр бензин зарцуулахаар тооцдог бол уг “i20” хэтчбек алсын аянд гарсан эзэндээ 1.2 мянган австрали доллар буюу 1.1 мянга орчим ам.доллар хэмнэж өгчээ. Түүнээс гадна Австралид хоёр жилд нэг удаа болдог “Global Green Challenge” нэртэй автомашины уралдааны хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн “Santa Fe 2.2 CRDi” кроссвер машин өнгөрсөн жил хамгийн хэмнэлттэй хөлгөөр шалгарсан байна.
Уг машин Дарвинаас Аделанд хүртэл 100 км бүрт ердөө 5.1 литр түлш шатаасан ажээ. Тус улсын автомашин үйлдвэрлэгчид 2025 он гэхэд өөрсдийн бөөнөөр үйлдвэрлэж буй машиныхаа 100 км тутамд зарцуулах түлшний хэмжээг 4.7 литр хүртэл бууруулах бодолтой байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм.