Монголын сайхан бүсгүй шалгаруулдаг “Miss Mongolia -2010” тэмцээн ирэх сарын 9-нд УДЭТ-т зохион байгуулагдах гэж байна. Тэмцээнд оролцох хүсэлтэй охид, бүсгүйчүүдийг энэ сарын 21-н хүртэл бүртгэх бөгөөд 18-25 насныхан оролцох боломжтой ажээ.
Одоогийн байдлаар тэмцээнд оролцохоор 40 гаруй хүн бүртгүүлжээ. Энэ жилийн тэмцээн амьд хөгжмийг мэдрүүлэхээрээ онцлог болох юм байна. Мөн хөгжмийн бүхий л жанрыг хооронд нь уялдуулж олонд хүргэх аж. Тэргүүн байрыг эзэлсэн бүсгүй олон улсын тэмцээнд орох эрхийн эзэн болох юм