Дуурь бүжгийн эрдмийн театрын хэсэг уран бүтээлч ирэх сард Францын Лион хотод болох хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолтод оролцохоор болжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, Ж.Бүрэнбэх, гоцлооч М.Болд, Ө.Уянга, хийлч Ц.Мөнхболд нар ирэх сарын 3-нд Францыг зорих аж. Тоглолтын үеэр манай хоёр удирдаач Лион хотын оркестрыг дохиж, Монголын хөгжмийн зохиолчдын сор болсон бүтээлээс францчуудад сонордуулах юм байна.
С.СЭРГЭЛЭН