Жүжигчид, дуучдын уран бүтээлийг хуулан, хууль бусаар орлого олдог иргэдийн үйл ажиллагааг хүчний байгууллага таслан зогсоох гээд хүчирдэггүй. Оюуны өмчийн газрынхан энэ ажлыг зогсоож, уран бүтээлчдэд мөнгө олгох ажлыг эхлүүлжээ.
Хулхи CD, DVD-г худалдаалдаг гол хүмүүс нь “Нарантуул”, “Хархорин” зах дээр байдаг учир захын удирдлагатай уулзан асуудлыг шийдсэн юм байна. “Хулхи” бараа зарж байгаа тэдгээр иргэдийн ажлын байрыг шууд үгүй хийж болохгүй учир зөвшөөрөгдсөн газраас CD, DVD авч зарахыг сануулсан юм байна.
Ингэснээр уран бүтээлчид нэг CD-нээс 100 төгрөг, DVD-нээс 315 төгрөг авч эхэлсэн аж. Сонсоход бага мөнгө мэт хэдий ч олон хувь зарагдсан тохиолдолд сардаа хоёр сая төгрөг авсан уран бүтээлч байгаа гэнэ.
Х.СҮРЭН