Саяхан рок хамтлаг, дуучид “Play time” наадмаа хийж хоёр өдөр “доргисон” бол энэ зуны хоёр дахь цугларалтаа нөгөөдөр “Piano Lounge”-д хийх нь ээ. Энэ өдөр алдарт “NIRVANA” хамтлагийг дурсаж гранж рок “Angel” хамтлаг гоцлон “In memory day 2” буюу “Дурсах өдөр 2” тоглолт хийх аж. “Angel” хамтлагийнхан анхны дурсах тоглолтоо 2006 онд хийж байжээ.
“Дурсах өдөр 2”-т “NIRVANA” хамтлагийн гаргасан цомгуудаас хит дуунуудыг нь түүвэрлэн тоглохоос гадна олонд төдий л танигдаагүй дууг ч сонсох боломжтой. Тоглолт бүрийнхээ дараа хөгжмөө эвдэлж, хувцсаа уран, өвөрмөц хэв маяг, хөгжмийн дуугаралтаараа ялгардаг “NIRVANA”-г дурсах тоглолтод “Лемонс”, “Моханик”, “Бэрд” хамтлаг нэгдэхээ мэдэгджээ.
Ж.СЭЛЭНГЭ