Галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үе үеийн уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг гар утсандаа татаж авах боломжийг Уран зургийн галерей, “Мобиком” корпорацийн “Монгол контент” компанитай хамтран олгож байна. Дүрслэх урлагаар дамжуулан гоо зүй болон урлагийн боловсролыг хүүхэд залууст олгох зорилгоор нэвтр үүлж байгаа үйлчилгээг сонирхохыг хүсвэл www.mobile.gogo.mn цахим хуудсаар ороорой. Хэрэв хүссэн зураг тань контентэд багтаагүй бол munkhbayasgalan@ art-gallery.mn хаягаар холбогдож, захиалга өгч болох аж.