“Форбес” сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн хамгийн баян хип хоп оддын жагсаалтыг реппер Жэй Зи тэргүүлэв. Өнгөрсөн жил 38 сая долларын ашигтай ажилласан түүний араас Пафф Дадди 30 сая долларын орлогоороо оржээ. Удаах байруудыг Акон (21 сая), Лил Уайне (20 сая) нар эзэлсэн бол залуу реппер Др.Дре 17 сая “ногоон” халааслаж айргийн тавд багтав. Саяхан “Recovery” цомгоо гаргасан реппер Эминем жагсаалтын 14-т орж, “даруухан” амжилт үзүүлжээ.
Т.ЖИГҮҮР