Орон нутагт соёл урлаг сурталчлах зорилгоор Монгол, БНСУ-ын Урлагийн зөвлөл хамтран “Цаг хугацаа ба орон зай” нэртэй хөтөлбөр зарлаж байна.
Ирэх сарын 8-наас эхлэн арав хоногийн турш нүүдлийн урлан хэлбэрээр хэрэгжих арга хэмжээнд сонгон шалгаруулалтад тэнцсэн 12 уран бүтээлч оролцож, Өмнөговь аймгийн үзэсгэлэнт байгалиар аялан, дүрслэх урлаг, орчин үеийн урлаг- инстоляци, дизайн, фото зураг, уран зохиол гэсэн төрлөөр бүтээлээ туурвих аж.
Оролцогчдод 25-40 настай мэргэжлийн уран бүтээлч байх, багаар ажиллах чадвартай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх гэсэн шалгуур тавьж байгаа бөгөөд энэ сарын 27-нд дүн нь гарах юм.