Удахгүй аравдугаар цуврал нь эхлэх гэж буй “Америкийн шүтээн”-ий гурав дахь шүүгчээр “Аэросмит” хамт лагийн дуучин Стивен Тэйлор ажиллах болсныг “Fox” телевизийн удирдлагууд мэдэгдлээ. Цалин хөлсний асуудлаар тохиролцож чадахгүй байсаар нэлээд цаг авсны дүнд Стивийг олзолсон шүтээнийхэн одоо дөрөв дэх шүүгчийн эрэлд гараад буй. Энэ суудлыг эзлэх хамгийн магадлалтай хүнээр Шаниа Твейн тодроод байгаа юм.