“Титаник” хөлөг сүйрснээс хойш 100 жил өнгөрчээ. Тэрхүү аймшигт ослын улмаас амь насаа алдсан зорчигчдын хамаатан саднууд нийлж Атлантын далайд аялах болжээ. Тэд “Балморал” усан онгоцоор далайд гарч, “Титаник”-ийн явсан чиглэлээр аялах бөгөөд Английн Саутгемптон усан боомтоос Нью-Йорк хотод хүрнэ.
“Балморал” усан онгоцны дотоод заслыг тэр үеийн “Титаник”-ийнх шиг засаж, янзалсан аж. Ингэснээр нас барагсдын талаар дурсан, сэтгэгдлээ хуваалцах боломж олгож байгаа гэнэ. Уг хөлөг дөрөвдүгээр сарын 15-нд “Титаник”-ийн сүйрсэн газарт хүрч, хорвоог орхисон хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн мөр гөл үйлдэнэ