Өөрийгөө хөндлөнгөөс харахад ямар харагддаг бол хэмээн та боддог уу?
Бас бусдад хэрхэн үнэлэгддэг талаар сонирхдог л биз дээ. Хэн болохоо мэдэх гэж заавал толинд харж эсвэл хэн нэгнээс асуух шаардлагагүй.
Доорх сонжооны асуултад чин сэтгэлээсээ хариулахад л хангалттай.
1. Таны сэтгэл санаа хэдийд хамгийн өөдрөг, тавиун байдаг вэ?
а. Өглөө сэрсний дараа
б. Үдийн хоол болон ажил тарсан хойно
в. Унтахаас өмнөхөн
2. Та яаж явдаг вэ?
а. Том алхаж, хурдан явдаг
б. Эргэн тойрноо ажиглан, тайван явдаг
в. Удаан алхалдаг
3. Хүмүүстэй ярихдаа та яадаг вэ?
а. Гараа энгэртээ зөрүүлдэг
б. Ташаагаа тулдаг
в. Ярилцаж байгаа хүндээ хүрдэг
4. Тайван сууж байхдаа яадаг вэ?
а. Хөлөө ачдаг
б. Хөлөө урагш нь жийдэг
в. Нүдээ аньж, сайхан зүйл мөрөөддөг
5. Ямар нэгэн зүйл инээдэмтэй санагдвал?
а. Чанга хөхөрдөг
б. Чимээгүйхэн зөөлөн инээдэг
в. Хөгжилтэй инээмсэглэдэг
6. Та үдэшлэг хүлээн авалтад байхдаа?
а. Бусдын анхаарлыг татахын тулд чанга ярихыг хичээдэг
б. Амттан их иддэг
в. Хэн нэгэн эхэлж яриа өдөхийг хүлээдэг
7. Ид ажилтай үед анхаарлыг тань сатааруулбал?
а. Ажлаас түр ч болов холдсондоо баярлана
б. Уцаарлана
в. Ажлаа үргэлжлүүлэн хийнэ
8. Та ямар өнгөнд дуртай вэ?
а. Улаан, улбар шар
б. Цагаан, хар
в. Ягаан, цайвар цэнхэр
9. Та яаж унтдаг вэ?
а. Гараа дэрлэж
б. Хажуу талаараа
в. Дээшээ харж
10. Та ямар төрлийн зүүд зүүдэлдэг вэ?
а. Гүйж яваад, эсвэл юмнаас унаж байна гэж
б. Нисч, хөвж байгаагаар
в. Тэгж их зүүдлээд байдаггүй
0-12 оноо
Хөндлөнгөөс харахад та чимээгүй, хичээнгүй. Хийх ёстой зүйлээ өөгүй хийдэг, тууштай, үнэнч хүн. Таны анхаарал халамж хэрээс хэтэрч бусдыг бухимдуулах нь бий. Хүмүүс таныг бусдын саналыг хүлээж авалгүй, өөрийнхөөрөө зүтгэдгийг мэддэг. Тиймээс таныг сэтгэлийн хөдлөлдөө автан баярлаж, уурласандаа ямар нэгэн зүйл хийсэн гэвэл тэд ихэд гайхах нь ойлгомжтой.
13-25 оноо
Хүмүүс таныг ухаалаг, болгоомжтой, гүйлгээ ухаантай хүн гэж боддог. Хүнтэй хурдан танилцаж нөхөрлөөд, үерхэлдээ үнэнч байж чаддаг тань шиг хүн ховор. Та хэн нэгнийг уучилж, жижиг таагүй зүйлсийг орхиж чаддаг ч нэгэнт тасарсан харилцааг эргэн сэргээхээр яардаггүй гэдгийг чинь хүмүүс мэддэг.
26-38 оноо
Та хөгжилтэй, баясгалантай, хүмүүсийн анхаарлын төвд байж чаддагтайгаа адил амжилтандаа халууралгүй, тайван байж чаддаг хүн юм. Ээдрээтэй үед дэмжээд, туслаад өгч чаддаг, аливааг ойлгодог хүн гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг.
39-50 оноо
Найз нөхөд чинь таныг огцом зантай, шаардлагатай үед хурдан шийдвэр гаргаж чаддаг, төрөлхийн лидер хэмээн үздэг. Мөн та зоригтой, өөртөө итгэлтэй, боломжийг алдахгүйн тулд азаа үзэдэг гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Хүмүүс таны дэргэд байх дуртай.
