ОХУ-ын Буриадын Улаан-Үүд хотын циркийн өвлийн нээлтэд оролцохоор Монголын циркчид өчигдөр замдаа гарлаа. “Circus Mongolia” компанийн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол, Буриадын соёлын солилцооны ажлын хүрээнд тус хотыг зорьсон юм.
Улаан-Үүдийн үзэгчдэд манай жүжигчдийн сонирхуулах 10 хоногийн хөтөлбөрт акробат, дээс, цагариг, алиалагч, илбийн үзүүлбэр багтжээ. Дашрамд дурдахад, Улаан-Үүд хотын циркэд Монголын багш, дасгалжуулагчид ажилладаг юм.