УДЭТ-ынхан ирэх сард “Ромео Жульетта” жүжгээр бэлэг барих гэж байна. Уг жүжгийг найруулагч Н. Наранбаатар мюзикл хэлбэрээр найруулах аж. Тэрээр гол дүрүүдээ ч хэдийнээ сонгоод амжжээ.
Ромеод С. Болд-Эрдэнэ, Жульеттад Д. Ганцэцэг нарыг урьсан бөгөөд уран бүтээлчдийн баг бэлтгэл сургуулилтаа саяхнаас эхэлсэн байна. Тус театрын тайзнаа уг жүжиг хоёр удаа тавигдаж байжээ.