Францын өмнөд хэсгийн Монпелье хотод Владимир Ильичийн 3.3 метрийн өндөртэй хүрэл хөшөө босгов. XX зууны агуу хүмүүст зориулсан цуврал баримлын нэг болсон уг бүтээл босгохыг санаачлагч нь тус хотын захирагч асан Жорж Фреш аж.
Ильичийн хөшөөний зэрэгцээ Их Британийн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль, Францын экс Ерөнхийлөгч Шарль де Голь, Америкийн Ерөнхийлөгч асан Франклин Рузвельт, Жан Жорес нарын хөшөө барихаар төлөвлөөд байгаа бөгөөд тус бүр нь ойролцоогоор 260 мянган доллараар сүндэрлэх гэнэ.
Жорж Фреш хэлэхдээ 2011 онд Махатма Ганди,Голда Меир, Нельсон Мандела, Мао Зэдун, Иосиф Сталин, Гитлер нар ч тус хотыг чимэх “албанд” томилогдоно гэв.
Х.ОДОНЧИМЭГ