Гурван жилийн өмнө ойн түймэр унтраахаар Сэлэнгэ аймаг руу яваад амь үрэгдсэн эрэлхэг аврагчдын дурсгалд зориулсан “Ми-15” кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ. Энэ сарын 27-нд “Соёмбо” кино театрт нээлтээ хийхээр зэхэж байгаа энэхүү кинонд гавьяат жүжигчин М.Дорждагва, жүжигчин Г.Золбоот, Н.Ялалт, С.Ариунбямба, А.Баттүшиг, Н.Чинзориг, Д.Мөнхтөмөр, Б.Бодьбаатар, Д.Шагдарсүрэн, Д.Энхбаяр, А.Алтантөр, Л.Баярсайхан, О.Долгор нараас гадна “Хэцүү анги” киноны Тэмүүн, Билгүүний дүрээр олны танил болсон залуу жүжигчин Н.Наранмөнх, М.Баярбат нар тогложээ. Киноны ерөнхий продюссерээр “Соёмбо” продакшны захирал Д.Нямдорж, зөвлөхөөр Г.Маш, найруулагчаар С.Нэргүй, зохиолчоор Х.Болор-Эрдэнэ нар ажилласан байна.