Их Монгол улсын үед эзэн хаантайгаа хамт дэлхийн талыг эзэлсэн их цэргийн нэгээхэн хэсэг болох ”Аравт”-ын цэргүүдийн амьдрал, нөхөрлөлийн тухай түүхэн уран сайхны кино тун удахгүй төрөх гэж байна. Уг бүтээлийг “Монгол филм “ групп ӨМӨЗО-ны “Нүүдэл соёл” кино компанитай хамртан бүтээх аж.
Кино зохиолыг тус группийн уран бүтээлч Эрдэнэ бичиж, найруулагчаар нь Ганзориг ажиллаж байна. Дүрийн тал дээр тун сонирхолтой баг бүрдүүлсэн гэсэн шүү. Эзэн хааны дүрээр хэдийн үзэгчдийн танил болсон Өвөр Монголын нэрт жүжигчин Баасан "Аравт" кинонд дахин Чингис хааны дүрийг амилуулах бол Монголын талаас жүжигчин Ялалт, Алтаншагай нарын чадварлаг уран бүтээлчид ажиллах юм байна.