Хүмүүс цаг агаарын байдлаас шалтгаалан халуун, хүйтэн ундаа сонгодог. Тэгвэл зөгийнүүд ч бидэнтэй адил халуун “хоол”-нд дуртай болохыг Австралийн шавьж судлаач Мелани Норгат, Адриан Дайэр нар баталжээ. 25-аас доош хэмийн нөхцөлд зөгий цэцгийн бүлээн бал олж, хүртэж байв. Харин агаарын хэм ихсэхэд сүүдэрт байгаа цэцгэн дээр сууж, сэрүүн “ундаа” сордог аж. Судлаачид хүйтэн өдөр халуун балаар хооллосон зөгийнүүдийн биеийн дулааныг хэмжихэд гадаад орчнынхоос 10 хүртэлх хэмээр илүү болсон нь анхаарал татжээ.