'BBQ photo miss’ тэмцээний ялагч загвар өмсөгч О. Билгүүн, Б. Буджаргал нар “Asian model” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
Тэмцээн энэ сарын сүүлээр БНСУ-д зохиогдох юм. Уг тэмцээнд манай загвар өмсөгчид анх удаа оролцох гэж байгаа бөгөөд бэлтгэлээ нилээд сайн базаасан гэнэ. БНСУ-ын загвар өмсөгчдийн холбоо, BBQ компанийн зүгээс оролцогчдод дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амласан байна.