Үндэснийхээ урлагаа хөгжүүлэх тэр дундаа ардын хөгжмөө дэлхий дахинд дуурсгаж яваа хамтлаг манайд олон байдаг. Түүний нэг нь ардын хөгжмийн “Домог” хамтлаг. Тус хамтлаг дэлхийн 190 гаруй улс орон оролцож байгаа Шанхай экспод эх орноо төлөөлөн оролцож байна. Тус үзэсгэлэн дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд хамгийн нэр хүндтэй экспо гэдгээрээ алдартай. "Домог "хамтлаг тус экспог үзэж буй таван мянга гаруй хүнд зориулан өдөр бүр ардын урлагийн тоглолтоо хийж байгаа аж.