ӨМӨЗО-ы Алшан аймагт болох “Гайхамшигт монгол хувцас” олон улсын наадамд “Монгол костюмс” төвийн шилдэг дизайнерууд оролцох гэж байна. Наадам энэ сарын 20-нд эхэлж ирэх сарын 2-нд өндөрлөнө.
Жил бүр уламжлал болгон зохиодог уг тэмцээнд Монгол, ОХУ-ын Тува, Халимаг, Буриад улсын загварын агентлагууд өөрсдийн бүтээлийг сонирхулах юм.
Уламжлал ёсоор Дэлхий монголчуудын хувцасны холбоо, Үндэстний хувцас судлалын академи хамтран зохион байгуулна. Манай дизайнер, загвар өмсөгчид ирэх долоо хоногт ӨМӨЗО-ыг зорино.