Тун удахгүй дэлхийн хамгийн өндөр цаг сүндэрлэх нь. Энэхүү цагийг хамгийн баян улс гэгдэх Саудын Арабт барьж эхэлжээ. Тэд лалын шашинтны төв, ариун газар буюу Mecca хотноо эл аварга цагийг барьж буй гэнэ.
600 метрийн өндөр цамхагт сүндэрлэх дөрвөн талтай уг цагийн диаметр нь 46 метр бөгөөд нүүрэн талыг хоёр сая LED гэрлээр чимэглэх гэнэ. Аварга цагийг босгоход Герман, Швейцарийн мэргэжилтн үүд ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 800 сая долларын өртгөөр бүтэж буй аж.
Т.Жаргал