УДЭТ-аас “Монгол улсад орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой” “Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220”, “Их Монгол улс байгуулагдсаны 805”, “үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100”, “Ардын хувьсгалын 90 жилийн ой” зэргийг тохиолдуулан БСШУЯ, Соёл урлагийн хороо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран түүхэн сэдэвт жүжгийн зохиолын уралдааныг зарлалаа.
Уралдаанд оролцох жүжгийн зохиол нь Монгол хэлний яруу тансаг хэл хэллэгийг хадгалсан , түүхийн ямар ч цаг үеийг хамарсан байж болох аж. Бүтээлийг арван хоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд уралдааны дүн гарах гэнэ.
Нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 8 сая төгрөг, гуравдугаар байр 6 сая төгрөгийн шагналыг тус тус хүртэх юм байна. Уг арга хэмжээ өмнө нь 2003, 2006 онд зохиогдож байсан бөгөөд 100 гаруй зохиолч оролцож байжээ.