“Монголын симфони хөгжмийн шилдэг бүтээлүүд 91” цомог хэвлэгдлээ. Уг цомгийн гүйцэтгэх продюссерээр хөгжмийн зохиолч Г. Пүрэвдорж ажиллаж, алтан фондоос ашиглан Сингапур улсын “Микс” студэд бичүүлсэн байна.
Монголын хөгжмийн урлагийн суутнуут болох Э. Чойдог, З. Хангал, Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж, Ж. Чулуун нарын туурвисан олон шилдэг бүтээлүүд уг цомогт багтжээ.