‘Mongolian dancecrew-2010” шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулах тэмцээнийг МҮОНТ-ээс зохион байгуулах гэж байна. Оролцох хамтлагийн өнөөдрөөс эхлэн энэ сарын 29 хүртэл бүртгэх аж. Телевизийн нэвтрүүлгээр өрсөлдүүлэх уг тэмцээн 10 үе шаттай болох юм.
Анхны дугаар ирэх сарын 15-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох вм байна. Тэмцээнд оролцох багууд бүжгийн бүх төрлөөр өрсөлдөж хамгийн шилдэг нь 3 сая төгрөгийн эзэн болох гэнэ. Түүнээс гадна тэргүүн байр эзэлсэн хамтлаг “Дош” уран сайхныё кинонд тоглох эрхтэй болно.