Манай улсад залуучуудын хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 89 жилийн ой, Олон улсын залуучуудын өдрийг маргааш тэмдэглэнэ. Энэ ажлын хүрээнд Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл хамтран “Хийж байна, болж байна” мэдээллийн үзэсгэлэн яармагийг өнөөдөр МҮЭСТО-д зохион байгуулж буй.
Эл өдөрлөгт хүрэлцэн ирсэн залууст өмгөөллийн зөвлөгөө өгч, амжилттай бизнес эрхэлж буй залуусыг олонд таниулж, тэдний туршлагаас танилцуулах аж. Түүнчлэн Монголын хөрөнгийн биржтэй хамтран залуусыг ажлын байранд зуучилна гэв.
Ж.ХУЛАН