Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нээлт ирэх сарын 1-нд болно. Парк бүрэн хэмжээгээр ажиллахгүй ч тоглоомууд бэлэн болсон учраас нээлтийн үеэр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тоглох боломжийг нээж өгөх аж.
Цаашдаа өвөл, зунгүй хүүхдийн паркийн үүд хаалга нээлттэй байх нь ээ. Бүх насныханд зориулсан тоглоом бий учраас гэр бүлийн парк гэж ойлгож болох юм байна. Испани, АНУ, Хятад зэрэг орноос хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн толоомуудыг авчирч суурилуулжээ.