“Ярилцлагын хаан” гэгддэг Ларри Кинг энэ намар алдарт “Larry King Live” шоугаа дуусгана хэмээн мэдэгдсэн ч CNN телевизийнхэн түүнийг он дуустал ажлаа үргэлжлүүлэхийг хүсчээ. Учир нь түүнийг орлох хамгийн өндөр магадлалтай байгаа “Авьяаслаг америкчууд”, “Авьяаслаг британичууд” шоуны шүүгч Пийрс Морганы ажлын виз авах асуудалд бага зэрэг төвөг учирсан байна.
Их Британийн иргэний хувьд АНУ-д бүтэн цагаар ажиллахыг нь зөвшөөрсөн тусгай виз П.Морганд хэрэгтэй аж. Өмнө нь тэрбээр “Авьяаслаг америкууд” шоуны шүүгчээр зөвхөн зуны улиралд ажиллаж байсан учир тусгай виз шаардлагагүй байжээ. Лааригийн хувьд энэ хүсэлтийг нааштай хүлээн авсан байна