Ромын Пап лам XVI Бенедикт ирэх сарын 16-наас эхлэн дөрөв хоногийн хугацаатай Их Британид айлчилна. Түүнийг угтан авах ёслолын арга хэмжээний үеэр аюулгүй байдлын үүднээс согтууруулах ундаа хэрэглэх, лаа асаахыг хориглосон нь зүйн хэрэг ч бөмбөр тоглохгүй байхыг хүссэнд британичууд гайхаж байна.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр вувузела бүрээн чимээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсантай адил бөмб өрийн хэт хүчтэй нүргээн сонсголд муу гэж Папын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн Гласгов, Лондон, Бирминхем хотын цэцэрлэгт хүрээлэнд болох үйл ажиллагаанд гар чийдэн, камер авчрахыг зөвшөөрсөн ч, зугаалгаар яваа иргэд хагардаггүй аяга, тавагтай ирэх ёстой гэнэ.
Мөн хүнсний зориулалттай явуулын хөргөгч, сагсны хэмжээг ч нарийвчлан заажээ.
Ж.ХУЛАН