Америкийн иргэн, өдгөө 101 настай Мими Розентал залуу охидоос үл дутан эрвээхэй, цэцгийн дүрстэй шивээс хийлгэжээ. Тэрбээр гуч охиныхоо бие дээрх зургийг хараад шивээстэй болохыг хүсчээ. “Сахилгагүй” эмээ анх 99 настайдаа шагайн хэсэгтээ цэнхэр өнгийн жижигхэн эрвээхэй шивүүлсэн байна.
Хоёр дахь удаа мөнгөлөг өнгөтэй цэцгийн дүрсийг биедээ “шигтгэн”, шивээс хийлгэсэн байна. Тэгвэл өнгөрсөн ням гаригт Мими 101 насныхаа ойгоор гурав дахь шивээсээ хийлгэжээ. Энэ удаа тэрбээр гар дээрээ наранцэцэг “ургуулав”. Мими Розентал 1909 онд төрсөн бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй.