Сүүлийн үед Монголыг зорьсон авто аялал хийх нь олширсон. Үүний нэг болох авто ралли Англиас манайхыг зорин айсуй. Жил бүр болдог уг арга хэмжээг зохион байгуулагчийн нэг “Мон гол ралли”-гийн захирал, Улаанбаатар хот дахь Английн хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгч Томс Морганыг Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр өчигдөр хүлээн авч уулзлаа.
“Монгол ралли”-д 44 орны 1000 гаруй оролцогч хамрагджээ. Гурван долоо хоногийн өмнө гараанаасаа хөдөлсөн авто ралли хэдхэн хоногийн дараа Монголд ирэх юм байна. Уг раллид оролцсон автомашинуудыг ирмэгц нь засаж сэлбэн монголчуудад хандивлана. “Монголыг зорин ирж буй автомашинууд түргэн тусламжийн болон гал унтраах зориулалттай. Монголд түргэн тусламжийн тэрэгний хэрэгцээ маш их байдаг.
Тэгэхээр хэрэгцээтэй газар нь хандивлана” гэж Томас Морган ярьжээ. Хэрэв машинууд ирэх замдаа эвдэрч, гэмтвэл монголчуудаар засуулах юм байна. Ингэхдээ амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийг сургалтад хамруулж, тэднээр засварын ажил хийлгэх гэнэ.
Ж.ЭРДЭНЭ