Нэрт дуучин Майкл Жексоны нас барсан шалтгааныг өнөө хэр нь албан ёсоор тогтоогоогүй байгаа. Попын хааны үхэлд түүний эмч Муррейг буруутгаж, түүнийг шүүх хурлын товыг ирэх оны нэгдүгээр сарын 4-нд гэж товлосныг Лос-Анжелесийн шүүх өчигдөр мэдэгдлээ.
Энэ үеэр шүүх байрны гадаа шүтэн бишрэгчид нь төдийгүй Попын хааны эцэг, эх шүүхийн байрны гадаа жагсаал хийжээ. Тэд “Жексонд шударга ханд” гэсэн лоозон барьж, Конрад Муррейг шийтгэх хэрэгтэй гэж шаардав.
Ж.ЗУЛ