Эх нутгийнхаа хилийг даган 108 хоног аялахаар зургадугаар сарын 14-нд замдаа гарсан үүргэвчтэй аяллын багийнхан Ховд аймгийн Манхан суманд хүрчээ. Аяллынхаа 72 дахь өдөр залуус түүх соёлын үнэт өв болсон Хойд цэнхэрийн агуйд зочилж байгаа юм байна.
“Этүгэн” дээд сургуулийн экологи, аялал жуулчлалын багш Г.Довчиндорж, “Эко ази” дээд сургуулийн төгсөх курсийн оюутан Б.Сансар хоёулхнаа ийн аялж байгаа юм. Тэдний аяллын замын дагуу зарим нэг аялагч хамтран явж болох юм билээ.
Өчигдөр Г.Довчиндоржтой холбогдоход тэдний аялалд нэг гишүүн нэмэгдэх гэж байгааг дуулгасан. Тэрбээр интернэтийн сүлжээтэй газраас 108day.miniih.com хая гаар түүх, соёлын дурсгалт газруудын тухай бо лон орон нутгийн сонин хач ныг мэдээлж байгаагаа ярьсан.
Ж.СОЛОНГО